- Нүүр
- Мэдээ, мэдээлэл
- Эмзэг хуурай хуйхыг хэрхэн арчлах вэ?
2 давхар Beauty avenue, Шангри-ла Төв, Олимпийн гудамж 19А, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар 14241, Монгол Улс
© 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хуйх нь арьсны үргэлжлэл учир нүүрний арьсны адилаар хуурай, тослог, эмзэг мэдрэмтгий гэх зэрэг төрлүүдэд хуваагддаг. Тиймээс нүүрний арьсныхаа нэгэн адилаар төрөл бүрт тохирсон арчилгааг хийх нь илүү үр дүнтэй байдаг байна.

Хэрэв таны хуйх амархан хуурайшиж, загатнаа ихэсдэгээс гадна энгийн шампунь хэрэглэсэн үед цочирч харшлах шинж тэмдэг ажиглагддаг бол эмзэг мэдрэмтгий төрлийн хуйхтай байх өндөр магадлалтай юм.
Эмзэг хуйхтай үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд:
Түүнчлэн хайрст үлд буюу псориазис хэмээх арьсны эмгэгээр оношлогдсон тохиолдолд хуйх мэдрэмтгий болсон байх нь олонтаа тохиолдоно.
Хуйхны арьсанд гарч болох эдгээр хүндрэлүүд нь зориулалтын үс уналтын бүтээгдэхүүн хэрэглэхэд төвөгтэй болгодогоос гадна эргээд үсний булцууны бат бөх хэвийн байдалд сөргөөр нөлөөлөх нь бий.
Тиймээс үс уналтын эсрэг бие даасан брэнд болох Nioxin-ийн зүгээс дээрхи асуудалтай өдөр тутам тулгарч байдаг хэрэглэгчиддээ зориулан “Scalp Relief” хэмээх шинэхэн сэт бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэхүү сэт бүтээгдэхүүн нь эмзэг хуурай, загатнаа ихтэй хуйханд тусгайлан зориулагдсанаараа давуу талтай юм.

Шампунь, ангижруулагч, хуйхны серум гэсэн 3 алхамт бүрдэл нь найрлагандаа зуун настын ханд агуулсан тул хуйхыг шаардлагтай чийгээр хангаж, тайвшруулснаар мэдрэмтгий байдлыг бууруулж загатнааг намдаах үйлдэлтэй ба хамгийн том давуу тал нь үсний уналтыг зогсоож, ширхгийг бүдүүрүүлж өтгөрүүлдэг байна.
Хэрэглэсэн даруйд таатай мэдрэмж өгөх ба зааврын дагуу тогтмол 1-2 сар хэрэглэсэн үеэс уналт шингэрэлт багассан үр дүн гарна.
Бүтээгдэхүүний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг https://wellbeeshop.mn/products/nioxin-scalp-renew-kit-200-200-100 холбоосоос авах боломжтой.