.png?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
АНХДАГЧ, ХОЁРДОГЧ БОЛОН ЭСРЭГ ӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?
Мэргэжлийн артист, стилист болон энгийн хүмүүс бид өнгөний тухай зөв ойлголттой байх нь өнөө цагийн нэг мэдлэгийн салшгүй хэсэг болж байна.
Дэлхий дээрх бүх өнгийг анхдагч, хоёрдогч ба эсрэг өнгө гэж 3 ангилдаг. Үүнийг өнгөний дугуй буюу Color Wheel гэдэг. Өнгөний онол гэсэн нэршил ч бий.

Анхдагч өнгөнөөс бусад бүх өнгө үүсэн бий болдог учраас эх өнгөнүүд гэж нэрлэдэг.
Анхдагч өнгө: Шар, Улаан, Цэнхэр
Харин анхдагч 3 өнгийг хольсноор хоёрдогч өнгө бий болно.
Хоёрдогч өнгө : Улбар шар, Ногоон, Чирнээлэн ягаан буюу нил ягаан ч гэж нэрлэдэг.
Эсрэг өнгө гэдэг нь бие биеээ устгадаг,өнгөгүй саарал болгох өнгүүд орно. (зурагт харуулав)
