
Гадна болон дотор шамбарамын ялгаа
Шамбарам бол шулуун гэдэс болон анусын доод хэсгийн судсууд өргөсөх өвчин юм. Тэр хэсгийн судасны хана маш нимгэн сунадаг тул зарим тохиолдолд судас нь товойж, цочрох нь бий. Шамбарам бол шулуун гэдсээр цус алдах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм.
Шамбарамын шинж тэмдэг
Дотор шамбарам
Дотор шамбарам нь шулуун гэдэснээс маш хол байдаг тул ихэвчлэн харагдахгүй бөгөөд бас мэдрэгддэггүй. Дотор шамбарамын шинж тэмдгүүд:
- Өтгөн гаргахад өтгөн дээр, арчсаны дараа ариун цэврийн цаасан дээр эсвэл суултуурт цус үзэгдэх
- Шулуун гэдэсний гадна талд томорсон эд. Энэ нь ихэвчлэн өтгөн гаргахад өвдөх магадлалтай юм. Унжиж гарч ирсэн шамбарам нь эргэн тойрныхоо арьснаас илүү ягаан өнгийн овойсон усархаг мах шиг харагддаг. Ихэнхидээ өөрөө дотогшоогоо буцаж ордог.
Гадна шамбарам
Гадна шамбарам нь мэдрэлийн судал ихтэй анусны эргэн тойрон дахь арьсны доор байдаг. Гадна шамбарам нь өвдөх, цус алдах, загатнах, хавагнах гэсэн шинж тэмдгүүдээр илэрдэг.
Тромбозтой шамбарам
Цусны бүлэгнэл нь гадна шамбарамыг нил ягаан эсвэл цэнхэр болгож хувиргадаг. Үүнийг тромбоз буюу тромбозтой шамбарам гэж нэрлэдэг ба хүчтэй өвдөх, загатнах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хэрэв шамбарамын шинж тэмдгүүд долоо хоногийн дотор арилахгүй эсвэл доошоогоо цус алдалт зогсохгүй байгаа бол илүү ноцтой өвчин байгаа эсэхийг мэдэхийн тулд эмчид хандаарай.
Шамбарам өвчний шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлүүд
Хэрэв эцэг эх ч юмуу гэр бүлийн бусад гишүүд шамбарамаар өвчилж байсан бол шамбарамаар өвдөх магадлалтай. Шулуун гэдэсний доод хэсэгт даралт ихээхэн учруулснаар цусны урсгалд нөлөөлж, судсыг хавдахад хүргэдэг. Өтгөн гаргахдаа хүчтэй дүлэх, хүнд зүйлийг өргөх гэх мэт бие махбодийн хувьд хүнд хэцүү зүйлийг хийхдээ ачаалал өгөх, илүүдэл жинтэй байх, жирэмслэлтийн үед, эслэг багатай хоол хүнс тогтмол хэрэглэхэд, шулуун гэдсээр бэлгийн харьцаанд ороход шамбарам үүсдэг ба удаан хугацааны турш зогсож эсвэл сууж ажилладаг хүмүүс бас илүү эрсдэлтэй байдаг.
Мөн өтгөн хаталт, суулгалт арилахгүй байвал бас шамбарам үүсч болно.
Иймээс шамбарамын үед Флебодиа хэмээх эмийг дотроосоо ууж хэрэглэх нь өндөр үр дүнтэй юм. Учир нь Флебодиа нь бүх судасны хананд үйлчилдэг бөгөөд бүх судсыг дотроос нь жигд эмчилж өгнө гэсэн үг юм. Мөн хавдалт болон өвдөлтийг маш сайн бууруулж өгдөг.
