Үс шингэрэх нь хөнгөн зэргийн үс уналт юм. Бусад үс уналтуудтай харьцуулахад үс шингэрэх нь бүрэн халзралд хүргэдэггүй ч хуйх нь гялалзсан цөөн үстэй байх нь мэдээжийн хэрэг тийм ч аятайхан харагдахгүй.
Үс шингэрэх нь амьдралын хэв маяг, генетик эсвэл эдгээрийн аль алинаас нь ч үүдэлтэй байж болдог.Мөн зарим өвчний үед тохиолдож болно. Америкийн Арьс Судлалын Академи (AAD) -ын мэдээлснээр өдөрт 50-100 үс унах нь хэвийн үзэгдэл юм.

Амьдралын хэв маяг нь үс унах гол хүчин зүйл болдог. Үүнд:
- Үсээ хэт олон будах, ойрхон хими хийлгэх
- Үсний спрей, гель зэрэг үсний бүтцийг алдагдуулах найрлагатай бүтээгдэхүүн их хэрэглэх
- Үсээ чанга боох
- Хоол хүнснээсээ хангалттай хэмжээний төмөр, фолийн хүчил болон бусад эрдэс бодис авахгүй байх.
- Стресс
Эдгээрээс гадна хүүхэд төрүүлэх, жирэмснээс хамгаалах эмийг зогсоох, дааврын өөрчлөлт, 10 кг-аас илүү жинг богино хугацаанд хасах, аутоиммуны өвчин, арьсны бусад өвчнөөр өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудлууд ч шалтгаан болж болно.

NIOXIN ANTI-HAIR LOSS SERUM нь үс шингэрэлтийн эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг билээ. Anti-hair loss serum-ын гол найрлага нь Sandalore буюу зандан модны үнэрт молекул. Судалгаагаар үсний хүүдийд байрлах нэг төрлийн рецепторыг илрүүлсэн ба энэ рецептор нь зандан модны үнэрт молекулын хариуд идэвхжиж үсний ургалтыг дэмжих биологийн каскадыг эхлүүлдэг ажээ. Үсийг өтгөрүүлж, үс уналтыг багасгах үйлчилгээтэй. Хэрэглэснээс хойш 8 долоо хоногийн дотор үс уналт 20%-иар буурдаг нь клиникийн судалгаагаар батлагдсан.

Яаж хэрэглэх вэ?
Серумаас 12-15 даралтыг авч хуурай эсвэл чийгтэй үсэндээ түрхэн массажлана. Өдөр бүр хэрэглэнэ. Усаар зайлах шаардлагагүй.