
Шахмал эмийн үе дуусаж байгаа юу? ODF хальсны тухай
Ус хайсан, капсул залгихад хэцүү тэр мэдрэмж танд танил байгаа биз. Орчин үеийн хэрэглэгчид илүү өөр зүйлийг хайх болжээ.
Дэлхий даяар хүмүүс эмийн хэлбэр, хэрэглэх арга хэрэгслийг дахин сонгож эхэлж байна. Энэ нь зөвхөн хялбар байдлын асуудал биш, энэ бол биологийн шинжлэх ухааны дэвшил юм.
Яагаад хүмүүс уламжлалт шахмалаас холдож байна вэ?
- Шахмал эм, капсул нь олон арван жилийн турш стандарт байсаар ирсэн. Гэвч эдгээр нь бүх хүнд тохиромжтой биш гэдэг нь тодорхой болж байна.
- Хүүхдүүд залгихад татгалздаг, ахимаг хүмүүс хоолойн хүчин чадал суларснаас болж хүндэрдэг, ажлын завгүй амьдралд ус хайх нь элдэв асуудал дагуулдаг.
- Нэмж хэлэхэд, шахмал эмийн нэг хэсэг нь ходоодонд задарч, тэнд байгаа хүчлийн нөлөөнд өртсөний дараа бие рүү шингэдэг. Энэ нь заримдаа шингэлтийн хурд болон хэмжээнд нөлөөлж болно.
|
Уламжлалт шахмал / капсул |
ODF — Аманд уусдаг хальс |
|
– Ус зайлшгүй шаардлагатай – Залгихад хүндрэлтэй – Ходоодоор задардаг – Хүүхдэд хянамгай байх шаардлага – Аяллын үед дэнчин болдог |
– Ус огт хэрэггүй – Хэдхэн секундэд уусдаг – Амнаас шууд шингэдэг боломжтой – Хүүхдэд тохиромжтой хэлбэр –Халааснаасаа гарган хэрэглэх боломжтой |
ODF технологи гэж яг юу вэ?
ODF (Orally Disintegrating Film) буюу аманд уусдаг хальс нь нимгэн, уян хатан хальсан бүтэцтэй бүтээгдэхүүн юм. Хэлэн дээрээ тавихад хэдхэн секундын дотор уусаж, шингэдэг. Энэ нь фармацевтийн инноваци болон материалын шинжлэх ухааны хослол бөгөөд зарим тохиолдолд идэвхт бодис нь амны салст давхаргаар дамжин шууд цусан дахь эргэлтэд орох боломжтой байдаг.
Яагаад ODF давуу тал вэ?
• Усгүй хэрэглэх боломжтой. Энэ нь аялалын үед, нисэх онгоцонд явж байхад, хурал дундуур, дасгалын дараа г.м үеүдэд ус хайх шаардлагагүйгээр хэрэглэх боломжтой.
• Хэдхэн секунд л хангалттай. Дунджаар 10–30 секундын дотор хальс бүрэн уусдаг тул залгих, хүлээх, ус уух шаардлагагүй.
• Аялалын үеийн анд нөхөр болно. Нимгэн учир зай бага эзэлнэ, гэмтэхгүй, нунтаг биш, асгарч алга болохгүй.
• Хүүхэд болон ахимаг насны аливаа зүйлийг залгихад хүндрэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой хэлбэрүүдийн нэг.
• Шингэлт сайтай бөгөөд амны салст давхаргаар дамжин шингэх боломжтой байдал нь зарим тохиолдолд эмийн нөлөөг илүү хурдан ажиллах нөхцөл бүрдүүлж болдог. Энэ нь бүтээгдэхүүний найрлага, зориулалтаас хамааран өөр байж болно.
• Эм уухаа мартах асуудал багасна. Судалгаанууд харуулж байгаагаар хэрэглэхэд хялбар байх нь тогтмол байдалд шууд нөлөөлдөг.
Орчин үеийн амьдралд яагаад зохицох вэ?
Өнөөгийн зав чөлөөгүй амьдрал дунд хүн бүр цаг хугацааг маш их үнэлдэг болжээ. Өглөөний хийх ёстой зүйлс, өдөржин нэг хурлаас нөгөө рүү орсоор, орой болтол ажилласны дараах ядралт гээд л. ODF хэлбэр нь яг энэ амьдралын хэв маягт тохируулан бүтээгдсэн бөгөөд ажлынхаа дундуур 1 минутын дотор эмээ уух боломжийг өгч байгаа юм.
Supplement болон wellness бүтээгдэхүүний зах зээл дэлхий даяар ODF хэлбэрт шилжиж байгаа нь санамсаргүй биш бөгөөд энэ нь хэрэглэгчийн өөрчлөгдсөн хэрэгцээг зах зээл зөвөөр мэдэрж шинэчлэгдэж байгаа хэлбэр юм.
ODF технологи нь зөвхөн "шахмалгүй хувилбар" биш, энэ бол эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн амьдралд төвөггүй нэвтрүүлэх шинэ шийдэл юм. Хэрэглэхэд хэцүү бол хэрэглэгүй. Хэрэглэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй.
Аманд уусдаг хальсан бэлдмэлүүдээ Wellbeeshop.mn-ээс сонгон, эрүүл мэнддээ илүү хялбар, тав тухтай шийдлийг сонгоорой.
Энэхүү нийтлэл нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд эмнэлгийн зөвлөгөө орлохгүй болно.
Санал болгох бүтээгдэхүүн




.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)




.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
