

Арьсыг залуу, гэрэлтсэн харагдуулах нууц орц Retinol
Арьс арчилгааны ертөнцөд “алтан стандарт” гэж нэрлэгддэг нэг орц байдаг. Тэр бол retinol. Олон жилийн судалгаагаар батлагдсан энэхүү орц нь арьсны бүтцийн шинэчлэлтийг дэмжиж, үрчлээ, нөсөө толбо, батга зэрэг асуудлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэв та арьсаа илүү толигор, залуу харагдуулахыг хүсдэг бол retinol таны skincare routine-д заавал байх орц юм.
Тэгвэл Retinol гэж юу вэ?
Retinol нь витамин A-ийн идэвхтэй хэлбэр бөгөөд арьсны гүн давхаргад нэвтэрч эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг.
Энэ нь арьсны байгалийн процессыг дэмжиж дараах ач тустай. Үүнд:
- Коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлнэ
Арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээг багасгана.
- Үрчлээг багасгана
Хуучин эсийг гуужуулж, шинэ эрүүл эсүүдийг гаргаж ирнэ. - Нөсөө толбыг бүдгэрүүлнэ
Нөсөө толбо, нарны гэмтлийг бүдгэрүүлнэ.
- Батга үүсэхийг бууруулна
Нүх бөглөрөхөөс сэргийлж батга гарах давтамжийг багасгана.
- Арьсны бүтцийг жигд болгоно
Ийм учраас retinol нь арьс арчилгааны ертөнцийн “Алтан стандарт” гэж нэрлэгддэг бөгөөд anti-aging болон арьсны нөхөн сэргээх бүтээгдэхүүний гол орц болдог. Retinol-ийн онцлог нь арьсны гадаргууг түр зуур гоё харагдуулах бус, арьсны гүн түвшинд ажилладагт оршдог.

Хэрхэн зөв хэрэглэх вэ?
Retinol нь хүчтэй идэвхтэй орц тул зөв хэрэглээ маш чухал. Энэ нь арьсанд түрхэх бүтээгдэхүүн хэлбэрээр болон амин дэмийн хэлбэрээр дотроос нь дэмжих байдлаар хэрэглэх боломжтой байдаг.
1. Арьсанд түрхэж хэрэглэх
Retinol-той серум, тос зэрэг бүтээгдэхүүнүүд нь арьсны гадаргуу дээр шууд үйлчилж эсийн шинэчлэлтийг идэвхжүүлдэг.
· Эхлээд бага концентрациас эхлэх
· Долоо хоногт 2–3 удаа хэрэглэж эхлэх
· Орой түрхэх
· Дараа нь чийгшүүлэгч хэрэглэх
· Өдөр SPF заавал хэрэглэх
Арьс дасах хугацаанд бага зэрэг улайх, хуурайших, гуужих шинж илэрч болох ч энэ нь ихэнхдээ түр зуурын байдаг.
2. Амин дэмийн хэлбэрээр уух
Retinol нь витамин A-ийн нэг хэлбэр тул зарим хүмүүс арьс, хараа болон дархлааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Wellbeeshop-н оруулж ирж буй Well Retinol нь А, D, B5, C амин дэм болон арьсанд тустай нэмэлт орц найрлагыг агуулсан, өдөр тутмын витамины хэрэгцээг хялбархан нөхөх зориулалттай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм.
Well Retinol нь бие махбодод:
- Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжих
- Арьс, салстыг эрүүл байлгах
- Дархлааг дэмжих
- Хараанд чухал үүрэгтэй
Иймд retinol-ийг гаднаасаа арьс арчилгаандаа |skincare| болон дотроосоо |амин дэм, зөв хооллолт| хослуулан хэрэглэснээр арьсны эрүүл байдлыг илүү сайн хадгалах боломжтой юм.



.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
