- Нүүр
- Мэдээ, мэдээлэл
- Жирэмслэлтээс хамгаалах хялбар арга
642 үзсэн
Гэр бүл төлөвлөлтөд жирэмслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн чухал асуудлын нэг байдаг. Хэрвээ та өөрт тохирох жирэмслэлтээс хамгаалах арга олж амжаагүй байгаа бол нийтлэлийг үргэлжлүүлэн уншихыг санал болгож байна.
Жирэмслэлтээс хамгаалах даавар , саатуулах арга болон мэс заслын аргуудаас та өөрт тохиромжтойг сонгох боломжтой.

Жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах түгээмэл саатуулах арга бол бэлгэвч байдаг. Та хамгийн ойрын эмийн сан болон хүнсний дэлгүүрээс авж болох давуу талтай. Гэвч зарим хүмүүст бэлгэвч хэрэглэх нь тийм ч таатай бус байдаг байна.
Хэрэв та дааврын бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэж чадвал үр дүн хамгийн өндөр байдаг. Өдөр алгасах эсвэл уухаа мартах нь жирэмслэлтээс хамгаалах чадварыг бууруулдаг байна. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл эстроген болон прогестин агуулдаг тул хоолны дуршил ихэсгэх, жин нэмэгдүүлэх хандлагатай байна.
Суулгац нь зэс болон даавар агуулсан металл биет юм. Энэ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулснаар үр тогтохоос хамгаалдаг. Суулгацын хугацаа дунджаар 3-5 жил байх ба суулгах болон авахуулахад зайлшгүй нарын мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
Бэлгийн хавьталд орохын өмнө спемицидийг үтрээнд хийснээр түүний найрлагад байдаг химийн бодис нь эр бэлгийн эсийг үхүүлж, умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулах үйлчилгээ үзүүлж жирэмслэлтээс сэргийлдэг. Зарим судалгаагаар зөв, тогтмол хэрэглэвэл 72-97 хувийн найдвартай гэж үзсэн байдаг.