Цэвэршилтийг эмчлэх арга байхгүй бөгөөд шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийснээр илэрч байгаа зовиуруудийг багасгаж мөн хүндрэлээс сэргийлдэг.

Байгалийн??гаралтай ИНОКЛИМ буюу шар буурцагнаас гаргаж авсан, гормон агуулаагүй Фито-Эстрогенийг хэрэглэснээр цэвэршилтийн шинж тэмдгүүдийг дарах болон цэвэршилтийг хойшлуулах бүтээгдэхүүн.
- Даавар орлуулах эмчилгээ
Даавар орлуулах эмчилгээ нь цэвэршилтийн шинж тэмдгийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга боловч сүүлийн үеийн судалгаагаар энэхүү эмчилгээ нь эмчлэхээсээ илүү эрсдэлтэй бөгөөд эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүдийн дунд даавар хамааралт хөх, умай, өндгөвчний хавдар ихсэх хандлагатай байна гэж ДЭМБ үзсэн байна.
2. Шинж тэмдэг арилгах эмчилгээ
Цэвэршилтийн дааврын бус эмчилгээнээс гадна дараах аргуудыг хавсарч хэрэглэж болно.
Үтрээ чийгшүүлэгч – үтрээ хуурайших үед түрхэж эвгүй мэдрэмжийг арилгаж болно.
Витамин Е – Үс хуурайших, арьс хуурайших үед ууж хэрэглэнэ
Кегел дасгал хийж хэвших
3. Цэвэршилтийн үед жирэмснээс сэргийлэх
Дааварын бус эмчилгээ болон даавар орлуулах эмчилгээний үед өндгөн эс ялгаралтыг бүрэн дарангуйлахгүй тул цэвэршихээс өмнө даавар орлуулах эмчилгээ эхэлсэн эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэх шаардлагатай.
4. Амьдралын хэв маяг өөрчлөлт
Жнь: Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд жингээ хассанаар халуу оргих давтамж болон эрчийг багасгаж чадна.
Тамхи хэрэглэдэг бол бүр зогсоох
Кофейн, архи согтууруулах ундаа, давс, сахарын хэрэглээг хязгаарлах
Өдөрт багадаа 8 аяга буюу 2 литр шингэн уух (ус, ногоон цай, жимсний шүүс гэх мэт)
5. Эдгээрээс хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй нь Даавар бус эмчилгээ юм.

Фитоэстроген агуулсан бэлдмэлүүд цэвэршилийн шинж тэмдэг дарахын хамт яс, зүрх судасны эрүүл мэндэд тустай. Иноклим – изофлавоноор баялаг шар буурцагны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд Изофлавон нь фитоэстроген бөгөөд бүтэц болон молекул жингээрээ эм бэлгийн даавар болох эстрогентэй төстэй учир судасны хана, тархи, өндгөвч, хөхний булчирхай, ясны эд дэх бетта рецепторт /87%/ сонгомлоор үйлчилж эстрогений үйлчилгээг үзүүлнэ. Ялангуяа цэвэршилтээс урьдчилан сэргийлэх буюу цэвэрших хам шинжийг удаашруулна. Эстроген төст үйлчилгээ үзүүлдэг изофлавон нь бэлгийн замын салст бүрхэвчийн эдийн хэт өсөлтийг идэвхжүүлдэггүй учир дааврын хамааралтай хавдраас урьдчилан сэргийлэх давуу талтай.