
Эрчүүдийн үс уналтын шалтаан
Америкын үс уналтын нийгэмлэгээс /American Hair Loss Association /мэдээллэснаар АНУ-н нийт эрчүүдийн 3/2 нь 35 насанд нь үс унаж эхэлдэг ба 50 наснаас дээш эрчүүдийн 85 хувийн үс нь мэдэгдэхүйцээр унадаг гэнэ.

Тэгвэл эрчүүдийн үс уналтанд юу нөлөөлдөг вэ? Эрчүүдийн үс уналтын хамгийн түгээмэл 5 шалтгаан:
- Генетик.
Хамгийн эхний түгээмэл шалтгаан бол генетик буюу удамшлын шалтгаан юм. АНУ-н халзан эрчүүдийн 95-с дээш хувийг генетикийн шалтгаан эзэлдэг. Судалгаагаар эрэгтэй хүний үс халзрал нь бэлгийн даавартай холбоотой болохыг тогтоожээ. Учир нь бэлгийн даавар болох андроген нь /дигидротестостерон – DHT / үсний уутанцарт нөлөөлснөөр үсний диаметр нарийсдаг.
- Хоолны дэглэм.
Үсний ургалтан нөлөөлдөг витамин болох төмөр, цайр, витамин В болон уураг багассан тохиолдолд үс унах шалтгаан болдог байх нь.
- Стресс
Ажлын хэт их ачаалал, удаан компьютерын ард суух нь үс уналтын бас нэг томоохон шалтгаан болж байдаг.
- Зарим эмний хэрэглээ
- Эрүүл мэндийн байдал
Дээрх шалтгаан нөлөөлсний улмаас таны үс толгойн орой хэсгээс, мөн М хэлбэрээр унадаг.
Хэн үс унах эрсдэлтэй вэ?
Таны ойрын хамаатан дунд халзан үстэй эрэгтэй байдаг бол таны үс халзрах эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа тухайн халзан эрэгтэй таны эхийн талынх бол эрсдэл нэмэгдэнэ.
Үс уналтаас урьдчилан сэргийлэх боломжтой юу? Эрэгтэй хэлбэрийн үс уналтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Та Nioxin брэндийн өөрт тохирох үс уналт, шингэрэлтийн эсрэг багцыг сонгон хэрэглэснээр өөрийн үсээ үргэлж бат бөх байлган үс уналтаас сэргийлэх боломжтой!
Хэрэв таны үс аль хэдийн унаад удаж байгаа, эсвэл халцралт үүссэн бол Hair Booster эрчимт үс ургуулах түрхлэгийг хэрэглэснээр зоосон уналт болон халцралтыг даван туулах боломжтой билээ.
Эх сурвалж: Anabolic steroid abuse: What are the health consequences of steroid abuse? (2006). https://www.drugabuse.gov/publications/research-reports/anabolic-steroid-abuse/what-are-health-consequences-steroid-abuse
Androgenetic alopecia. (2017). https://ghr.nlm.nih.gov/condition/androgenetic-alopecia • Hair loss: Male pattern baldness. (n.d.). http://www.mayoclinic.org/diseases-conditions/hair-loss/multimedia/male-pattern-baldness/img-20005838