Гэдэсний бактери нь биеийн жингийн зохицуулалтад нөлөөлдөг. Хоол боловсруулах эрхтэнд хэдэн зуун бичил биетэн байдаг. Тэдгээр бичил биетний ихэнхи нь К витамин болон зарим төрлийн В витамин агуулсан байдаг ба чухал шим тэжээлийг үүсгэдэг ашигтай бактери юм. Тэдгээр ашигтай бактериуд нь таны биед шингэж чадахгүй байгаа эслэгийг задлахад тусалдаг ба энэ нь бутират зэрэг ашигтай богино гинжин өөхний хүчил болж хувирдаг. Гэдэс дотор агуулагдах сайн бактери нь бактериоидет ба фирмикут гэсэн хоёр үндсэн төрөлтэй байдаг. Биеийн жин нь эдгээр хоёр бактерийн тэнцвэртэй холбоотой.

Судалгаагаар хэвийн жинтэй хүмүүсийн гэдэс дотрын нян нь илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүсээс өөр байдаг болохыг тогтоосон. Мөн илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад цөөн тооны бактериоидеттэй байсан ба бактерийн төрлийн хувьд ч цөөхөн байсан байна. Түүнчлэн цөөн төрлийн гэдэсний бактеритай илүүдэл жинтэй хүмүүс олон төрлийн бактеритай илүүдэл жинтэй хүмүүсээс илүү таргалах магадлалтай байдаг. Бас нэг судалгаагаар таргалалттай хулгануудын гэдэсний бактерийг туранхай хулганы гэдсэнд шилжүүлэн суулгахад туранхай хулганууд таргалж эхэлсэн байна.

Ашигтай бактери нь эрүүл мэндэд тустай амьд бичил биетэн бөгөөд хүнсний нэмэлт болон исгэсэн хоолонд агуулагддаг. Ашигтай бактериуд нь дархлааг нэмэгдүүлдэг ба хоол боловсруулах эрхтэн, зүрхний эрүүл мэндэд тустай. Түүнчлэн хэд, хэдэн судалгаанд ашигтай бактериуд нь жин хасах, хэвлийн өөхийг шатаахад тусалдаг болохыг харуулж байна. Ашигтай бактериууд нь богино гинжит өөхний хүчил болох ацетат, пропионат, бутиратыг бий болгох замаар хоолны дуршилд нөлөөлдөг байна. Зарим ашигтай бактериууд нь хоол хүнсэн дэх өөх тос биед шингэхээс нь өмнө сааруулж, өтгөнөөр ялгарах өөхний хэмжээг нэмэгдүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл идэж буй хоол хүнснээс авах калорийг багасгадаг. Ялангуяа лактобацилусын төрлийн ашигтай бактери нь жин хасах, хэвлийн өөхлөлтийг арилгахад илүү тусалдаг нь тогтоогдсон ба өнөөдрийг хүртэл судлагдсан бүх ашигтай бактери дотроос лактобацилус гассери нь жин хасахад хамгийн их нөлөө үзүүлдэг. Хэвлийн таргалалттай 210 хүнд хийсэн нэг судалгаагаар лактобацилус гассерийг тэдгээр хүмүүсд 12 долоо хоног уулгахад биеийн жин, дотор өөх, биеийн жингийн индекс, бүсэлхийн хэмжээ, ташааны тойрог зэргийн үзүүлэлтүүд багассан байна.

#Натур_плас 30 тэрбум ашигтай бактери таны гэдэсний ашигтай бактерийг нөхнө.