

Цагаан хооллолт ба төмөр дутагдал
- Төмрийн бэлдмэл – липосам бүрхүүлтэй шимэгдэлт – цагаан хооллолт
Төмрийн дутагдал нь дэлхий даяар хамгийн их тохиолддог дутагдлаас үүсдэг өвчин бөгөөд маш олон шалтгаанаас болж үүсдэг.
- Цус алдах – энэ бүлэгт бидний хамгийн сайн мэдэх сарын тэмдгийн үеэр, хоол боловсруулах замын цус алдалтууд, зарим нэг хорт хавдарын үеэр болон цусны донор хүмүүс ордог.
- Төмөр дутагдалтай биедээ авах – энэ бүлэгт төмөр агуулсан хүнс бага хэрэглэх жишээ нь цагаан хоолтон, жирэмсэн, хөхүүл болон өсөлтийн үед бие махбод дох төмрийн хэрэглээ ихсэх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааны доголдол болон хагалгааны дараа шимэгдэлт буурах зэрэг багтана.
- Төмөр боловсруулах муудах – энэ бүлэгт ихэвчлэн архаг хууч өвчинтэй хүмүүс, хавдарын эсрэг эмчилгээнд байгаа хүмүүс, архаг үрэвсэлт өвчинтэй хүмүүс орох бөгөөд мөн архаг хууч өвчиний цус багадалт гэж нэрлэдэг.
Төмөр нь бидний биед хүчилтөрөгч зөөвөрлөдөг цусны улаан эсийн гемоглобин уургийн төв юм. Ингээд төмөр дутагдсанаар бие дэх төмөр агуулсан гемоглобины хэмжээ буурч төмөр багадлын цус багадалтад хүрдэг. Ингэхдээ цусны хэмжээ багассан биш харин хүчилтөрөгчөөр бие махбод дутаж байна гэсэн үг юм.
Төмөр дутагдлын үеийн цус багадалтад ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Арьс, салст бүрхэвчийн зэвхийрэх
- Зүрх дэлсэх, ачааллын үеэр хэт амьсгаадах
- Хурдан ядарч сульдах
- Ам уруулын булан шархлах
- Амны салст бүрхэвч хатингарших
- Анхаарал төвлөрөлт буурах, нойргүйдэл
- Үс болон хумсны өөрчлөлтүүд – үс унах, хумс хугарамтгай болох, хумсны толионы өөрчлөлтүүд багтдаг байна

Сүүлийн жилүүдэд эрүүл хооллох, цагаан хоолтон болох нь тренд болоод байгаа билээ. Амьтны гаралтай төмөр нь гэдсэнд өөрийн бие даасан тээвэрлэгчтэй байдаг бол ургамлын гаралтай төмөр нь бусад бодисууд буюу Магни, Цинк, Кальцитай хамт шимэгдэж байдаг. Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ нь төмөр агуулдаг ч өөрийн гэсэн тээвэрлэгчгүй учраас арай муу шимэгддэг байна. Ийм ч учраас цагаан хоолтон хүмүүс төмрийн дутагдалд орох нь элбэг байдаг. Тиймээс төмөр агуулсан хүнс болох самар, буурцагт ургамал, бууцайг хоолондоо ихээр оруулж өгөх хэрэгтэй. Харамсалтай нь монгол улсад маань хүнсний ногооны олдоц нь улирлын чанартай байдгийг бид мэдэх билээ. Иймээс төмрийн бэлдмэл хэрэглэх нь илүү үр дүнтэй бөгөөд төмрийн дутагдалд орох вий гэхээс айлгүйгээр цагаан хоолтон хэвээр байх боломжтой.
Энэ төмрийн бэлдмэл нь тослог агуулсан учраас шимэгдэлт нь жирийн бэлдмэлээс хэд дахин илүү.



.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)



.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
