Эмэгтэйчүүд бидэнд өөрсдийн гадаад төрх болох үснийхээ өнгийг гэнэт эрс тэс болгож өөрчилмөөр санагддаг үе цөөнгүй гарч ирдэг. Ихэнх тохиолдолд бид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авалгүйгээр шууд л өөртөө таалагдсан өнгөөрөө будуулчихдаг нь заримдаа зөв сонголт байж болох ч ихэнх тохиолдолд сэтгэл санааны огцом шийдвэр нь бидэнд буруу сонголтыг авчирчихсан байдаг. Хэрвээ та үсээ будуулж өнгө төрхөө өөрчилмөөр санагдаж байгаа ч өөртөө ямар өнгө тохирохыг мэдэхгүй байвал Wellbee танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Та өмнө нь дулаан, хүйтэн өнгөний тухай сонсож байсан уу?
Өөрт тохирсон үсний будгаа зөв сонгоход дулаан, хүйтэн туяа өнгөний тухай заавал мэдэж байх ёстой бөгөөд энэ нь танд үсний будгийн өнгөө зөв сонгоход нөлөөлөх чухал зүйл юм. Дулаан өнгийг шар өнгийн торгон даавуу гэж нүдэндээ төсөөлье, хүйтэн өнгийг цагаан цайвар өнгийн торгон даавуу байна гэж төсөөлөөд өөрийн тань хажууд ийм өнгийн даавуун материал байвал тэр даавуугаа нүүрнийхээ хажууд бариад толинд хараарай аль нь таны нүүрийг илүү гэрэлтүүлж харагдуулж байна тэр өнгөнд байдаг өнгөнүүд таны царай төрхөд зохино гэсэн үг юм.
Илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгье л даа.. Дулаан туяа өнгөнд бидний мэдэх шар өнгө, зэсэн улаан туяатай өнгө, улаан болон бор өнгөнүүд орно. Хүйтэн туяа өнгөнд саарал туяа өнгө, ногоон болон хөх туяа өнгө мөн нийл ягаан, ягаан саарал туяа өнгөнүүд ордог байна. Та өөрийн царай төрхийг гэрэлтүүлж харагдуулж байгаа тэрхүү өнгөө эдгээр тохирох туяа өнгөнүүдээс сонгож сонголтоо хийгээрэй.

Дулаан, хүйтэн туяа өнгө олны танил хүмүүст хэрхэн нөлөөлж тэдний царайг хэр зэрэг өөр харагдуулж байгааг хамтдаа харцгаая..
Eva Longoria АНУ-н телевизийн кино жүжигчин. Өнгөцхөн харахад хоёр зураг хоёулаа бор үстэй нэг хүний зураг боловч дулаан туяатай бор уу, хүйтэн туяатай бор уу гэдгээс шалтгаалан хүний гадаадад дүр төрх эрс өөр харагдаж байгааг доорх зурагнаас харж байна. Эхний зурган дээр хүйтэн туяатай бор өнгө нь дулаан туяатай бор үснээс хэд дахин залуухан харагдуулж байгаатай та бүхэн санал нийлж байна уу?

Christina Hendricks АНУ-н телевизийн кино жүжигчин, продюсер. Түүнийг УЛААН өнгөнд байх дулаан болон хүйтэн туяатай үсний 2 өөр өнгө хэр өөр харагдуулж байгааг харж байна. Гарцаагүй Christina Hendricks-т дулаан туяа өнгө илүү зохиж байгаа биз, нэг л гал цогтой, эрч хүчтэй харагдаж байгааг бид бүгд харж байна.

Reese Witherspoon АНУ-н нэрт кино жүжигчин, гайхалтай бүтээлүүдийн продюсер. Түүний ШАРГАЛ өнгөнд байх дулаан болон хүйтэн туяатай үсний 2 өөр өнгө та бүхэнд ямар харагдаж байна? хүйтэн туяатай шаргал өнгө үзэсгэлэнт Reese-г цонхигор, ядруу харагдуулж байгаа бол дулаан туяатай шаргал үс түүнийг илүү халуухан харагдуулахгүй байна гэж үү..? Эндээс үзэхэд та бүхэн үсний туяа өнгө хүний царайг яаж өөрчилж болдгийг харсан биз ээ.
.png)






.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)



.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
