Price section
29,000₮
Buy section
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Товч тайлбар
Ходоодны цочмог ба архаг өвдөлт, ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, улаан хоолойн үрэвсэл, цацраг эмчилгээний үед хоол боловсруулах тогтолцоо хямарсны улмаас ходоод өвдөх үед хэрэглэнэ.
- Найрлага
1 уутанд /10 мл/: Оксетазаин 20 мг Хөнгөнцагааны гидроксидийн хуурайшуулсан гел болон магнийн гидроксидийн холимог - 778 мг (Хөнгөнцагааны гидроксид - 582мг / магнийн гидроксид 196 мг) агуулагдана.
- Хэрэглэх заавар
Насанд хүрэгсэд ½ -1 уутаар өдөрт 4 удаа ууна.
- Анхааруулга
1. Уг бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй байх.
2. Өвчтөн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд энэхүү бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
3. Гаж нөлөө:
1) Хоол боловсруулах тогтолцоо: суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх
2) Фосфорын дутагдал
3) Цусан дахь магнийн хэмжээ ихсэх, өндөр тунгаар хэрэглэх үед бөөрний дутагдалд орох
4) Ам хуурайших, амт мэдрэхгүй байх, арьсан дээр тууралт гарах, хэт мэдрэгшил, харшлын улмаас саажилт үүсэх. Эдгээр шинжүүд үргэлжлэх болон нэмэгдэж байвал тунг бууруулж эсвэл эмчилгээг зогсоон эмч, эм зүйчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.
5) Ховор тохиолдолд толгой өвдөх, нойрмоглох, толгой эргэх, ядрах шинж ажиглагдана.
4. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд:
1) Жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.
2) Хүний хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй.
5. Хэрэглэхэд анхаарах зүйлс:
1) Цусан дахь магнийн хэмжээ ихсэх ба багасаж байсан өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
2) Мухар олгойн цочмог үрэвсэл, бүдүүн гэдэсний нарийсалтай оноштой өвчтөнд хэрэглэхгүй.
3) Хүүхдэд хэрэглэхгүй.
4) Дунд болон хөнгөн хэлбэрийн бөөрний эмгэгтэй хүмүүст магни агуулсан антацид хэрэглэхэд цусан дахь магнийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ.
5) Яс, мэдрэлийн тогтолцоонд хөнгөнцагааны хуримтлал үүсдэгийг анхаарна уу.
6) Хэрэглэх арга ба тунг чанд баримтлана уу.
7) Бэлдмэлийг хурдан залгивал ам, хэл бадайрахгүй.
8) Суспензыг хэрэглэхэд салстын гадаргуу дээр тархан, өвдөлт намдаах тул уусан даруйдаа хэсэг хугацаанд шингэн хэрэглэхгүй.
6. Бусад эмүүдтэй харилцан үйлчлэл
1) Хөнгөнцагаан агуулсан антацидтай хамт хэрэглэсэн тохиолдолд зарим бэлдмэлийн үйлчилгээ бөөрөн дэхь эргэн шимэгдэлтийн хэмжээ болон хурд ихсэж багасаж болзошгүй.
2) Хэрвээ боломжтой бол антацидыг хэрэглэхээс 1-2 цагийн өмнө эсвэл хойно бусад эмүүдийг хэрэглэнэ.
3) Эмүүдтэй харилцан үйлчлэх байдал:
1. Ацетилсалицилын хүчил, напроксен, метопролол болон леводопын бөөрөн дэхь эргэн шимэгдэлт нэмэгдэнэ.
2. Тетрациклин, ципрофлоксацин, офлоксацин, хенодеоксихолын хүчил, фторид натри, эноксацин, норфлоксацин, левотироксин болон кумарины уламжлалуудын бөөрөн дэхь эргэн шимэгдэлт буурна.
3. Дигоксин, каптоприл, циметидин, ранитидин, фамотидин, теофиллин, пропранолол, атенолол, төмрийн сульфат, хлорпромазин болон изониазидын бөөрөн дэхь эргэн шимэгдэлт өөрчлөгддөг.
7. Хүүхэд хүрэхгүй газар хадгалах ба савыг сольж болохгүй.