COLDWON / КОЛДВОН НӨҮС №20

Ханиадны эмчилгээнд
cody

COLDWON / КОЛДВОН НӨҮС №20

Ханиадны эмчилгээнд

#9103087

(1 сэтгэгдэл)

Price section

Үнэ

52,000

Buy section

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Товч тайлбар

    Ханиад шуухинааны үед илрэх шинж тэмдгийг (хамар битүүрэх, найтайлгах, хоолой өвдөх, жихүүдэс төрөх дагжих [ханиадны шинж ба салганах], халуурах, толгой өвдөх, үе өвдөх, булчин өвдөх) хөнгөвчилнө.

  • Найрлага

    Идэвхтэй бодис: Ацетаминофен (KP) 325мг,  Хлорфенирамины малеат  (КР) 2,5мг, усгүй Кофеин (КР) 25мг, Псевдоэфедриний гидрохлорид (КФ) 30мг агуулна.

    Туслах бодис: (Тогтворжуулагч) Натрийн бензоат 12мг/ (будагч) Аллура улаан АС /(Бусад) Ксантаны давирхай, Стевион 100S, ацесульфам кали, конц. Глицерин, Сукралоз, d-Сорбитолын уусмал,  Ксилитол,  Натрийн хлорид, Повидон К30, Этанол, Пропилен Гликол, Динатрийн Эдетат гидрат, Нимбэгний хүчлийн гидрат, Натрийн цитрат гидрат, Нимбэгний охь, Алимны гааны амт оруулагч 514165, Цэвэршүүлсэн ус.

  • Хэрэглэх заавар

    Нэг тунг хоолноос 30 минутын дараа хэрэглэх ба хоногт 3 удаа хэрэглэнэ. 15-аас дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 20мл (1 уут)/тун 11-14 насны хүүхэд:13мл/тун 7-10 насны хүүхэд: 10мл/тун 3-6 насны хүүхэд: 6,5мл/тун 2 настай хүүхэд: 5мл/тун 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Гэвч шаардлагатай үед эмчид хандаж зөвлөгөө авна.

  • Анхааруулга

    Хэрэв таньд дараах эмгэгийн аль нэг нь байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхгүй:

    1)    Уг бэлдмэл ба түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд анафилаксын урвал илэрч байсан өгүүлэмжтэй бол.

    2)    Хэрэв уг бэлдмэл, түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, эсвэл биеийн хэмийг хянагч бусад бэлдмэл, ханиад шуухинааны эсрэг бэлдмэлийг хэрэглэх үед багтраа үүсгэсэн бол.

    2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Гэвч шаардлагатай үед эмчтэй зөвлөнө.

    Дараах тохиолдолд эмч, шүдний эмч,  эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна.

    1)    Салхин цэцэг, томуугаар халдварлагдсан эсвэл томуу гэж сэжиглэж байгаа хүүхэд

    2)    Хэрэв та, таны эцэг эх, эсвэл ах эгч хавьтлын дерматит, бронхит,  харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл,  мигрень,  хоолны харшил үүсэхэд өртөмтгий бол

    3)    Эмийн бэлдмэлийн улмаас харшлын шинж тэмдэг (халуурах, тууралт гарах,  үений өвдөлт,  багтраа, загатнах) илэрсэн хүмүүс

    4)    Элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайн өвчин чихрийн шижин, цусны даралт ихсэх эмгэг,  ходоод гэдэсний шархлаа, нүдний даралт ихсэх өвчтэй (нүд өвдөх, зовхи унжих), түүнчлэн шээж баахад хүндрэлтэй байгаа хүмүүс, бие сул  эсвэл өндөр халуунтай байгаа хүн.

    5)    Цээж хорсох, ходоод орчим зовиур илрэх,  ходоод өвдөх,  эсвэл цус алдах зэрэг хоол боловсруулах замын ужиг, дахилтат эмгэгтэй хүмүүс

    6)    Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй, хөхүүл эмэгтэйчүүд

    7)    Эмч, шүдний эмчийн бичсэн эм (чихрийн шижин, тулайн эсрэг эм, цусны бүлэгнэлтийг саатуулах эм, стероид гэх мэт бэлдмэл) хэрэглэж буй хүмүүс

    8)    Дараах ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс: тамхичид, багтраа, архаг бронхит, эмфизем, ханиалгах шинж бүхий цэр их хэмжээгээр ялгарах,  архаг явцтай ханиалга,  халуурах,  тууралт гарах, эсвэл толгой байнга өвдөх

     

Үнэлгээ, сэтгэгдэл