Price section
90,000₮
Buy section
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Телмисартан/амлодипины хавсарсан бэлдмэл
- Амлодипин болон телмисартаны дан эмчилгээнд хангалттай хянагдахгүй байгаа цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Телмисартан: Цусны даралт бууруулах үйлчилгээтэй
- Амлодипин: Судас өргөсгөж даралт бууруулна
- Розувастатин: Холестерин бууруулна
- Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
- Тунг өөрчлөх, зогсоохдоо эмчтэй зөвлөнө
- Жирэмсэн, хөхүүл бол хэрэглэхээс өмнө эмчид хандана
Уг бэлдмэл нь зөвхөн телмисартан/амлодипины хавсарсан бэлдмэлийг розувастатинтай хамт хэрэглэх шаардлагатай хүмүүст зориулагдсан.
(1 шахмалд)
Телмисартан — 40.0 мг
Амлодипины безилат — 6.93 мг (5 мг амлодипинтой тэнцүү)
Розувастатин кальци — 10.4 мг (10 мг розувастатинтой тэнцүү)
Уг бэлдмэлийн шахмалыг өдөрт нэг удаа хоолноос хамааралгүйгээр усаар даруулж ууна.
Шахмалыг өдөр бүрийн ижил цагт |өглөө г.м| уухыг зөвлөдөг.
Бэлдмэлийг зөвхөн насанд хурсэн хунд хэрэглэх ба тунг телмисартан/амлодипины хавсарсан бэлдмэл болон розувастатины эмчилгээний үр дүн болон зохимжоос хамаарч хүн бүрд өөрөөр тохируулна.
30°C-аас доош температурт хадгална
Чийг, нарны шууд тусгалаас хамгаална
































