Үсээ ойр, ойрхон угаах нь үс уналтын шалтгаан болдог уу?
Үсээ хэтэрхий их угааснаар өөрөө ч мэдэлгүй үсээ гэмтээж болзошгүй юм. Учир нь шампунь нь үсийг чийгшүүлж өгдөг үүрэгтэй, хуйхнаас ялгардаг тосыг арилгаж орхидог ба үүнээс үүдэн үс хуурайшиж, хэврэг болж, хугарах магадлал өндөр болдог. Хэрэв үсийг эмчлэхгүй бол үс их хэмжээгээр унаж эхэлдэг.
Nioxin System Kits Cleanser Shampoo – Ниоксин системийн иж бүрдлийн цэвэрлэгч шампунь нь зөөлөн шампунь тул үүнийг сонгож үсээ эрүүл байлгаарай. Энэхүү системийн иж бүрдэл нь үсийг чийгшүүлж, үсний хугаралт, уналтын эсрэг үсийг бэхжүүлж өгөхөөс гадна хуйхыг сэргээх үйлчилгээтэй.

Та үсээ хэт ойрхон угааж байгаагийн шинж тэмдэг юу байж болох вэ?
Үс хуурайших – Үс хуурайшилт нь хэт ойрхон угаасны үр дагаврын нэг юм. Үс өмнөхөөсөө илүү хурдан салаалж, үс гялалзахаа больж өнгөгүй болдог.
Үс хагтах – Хуйх хуурайшиж, загатнах үед маажиснаар хуйхны арьсны эсүүд гарч эхэлдэг.

Үсний будаг гарах – будагтай үсийг ойрхон угааснаар үсний өнгө төсөөлж байснаас чинь хурдан гарч байгааг анзаарах болно. Nioxin System Kit 3 – Ниоксин Симтемийн иж бүрдэл 3 зэрэг будагтай үсэнд зориулагдсан тусгай шампунь, ангижруулагч хэрэглэснээр хуйхны үхэжсэн эд эсийг цэвэрлэж, үсийг чийгшүүлж, өнгийг сэргээнэ.

Үсээ хэр ойрхон угааж байх хэрэгтэй вэ?
1. Тослогжилт – Үсний тослогийн хэмжээ өсвөр наснаас 30 нас хүртэл нэмэгдэж, аажмаар нас ахих тусам буурч эхэлдэг. Дунд насны хүмүүс үсээ ойрхон угаавал хуйх болон үсэндээ илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм.
2. Үсний төрөл – Үсээ ямар давтамжтай угааж байх хэрэгтэй вэ гэдэг нь таны үсний бүтцээс хамаарна. Шулуун, шингэн үсийг илүү их угааж байх хэрэгтэй болдог. Учир нь хуйхнаас ялгарч буй тос нь доошоо гулсаж үсийг илүү амархан бүрхэж чаддаг. Буржгар, долгионтой, өтгөн үсийг хуйхны ялгарч буй тос үсийг бүхэлд нь бүрхэж чаддаггүй тул илүү хуурайших хандлагатай байдаг ба ойр, ойрхон угааж байх шаардлагагүй.
3. Хөлс – хөлс нь хуйхны тосыг үсэнд амархан тараадаг тул их хэмжээний хөлс нь үсийг бохирдуулж, тослогтуулдаг. Тиймээс дасгал хөдөлгөөн их хийдэг хүмүүс үсээ ойр ойрхон угаах хандлагатай байдаг.
4. Байгаль орчин – Өндөр бохирдолтой орчинд ажиллах эсвэл цэцэрлэгжүүлэлт, цэвэрлэгээ хийх зэрэг ажлууд үсийг угаах шаардлагатай болгодог. Тоос, шороо, цэцгийн тоос нь үсэнд шингэснээр бохир, тааламжгүй үнэртэй болдог.
5. Үсийг хэлбэржүүлэх бүтээгдэхүүн ашиглах – Үсний гель, лак гэх мэт үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнийг ашиглах үед хуйхан дээр хуримтлагдаж үсийг илүү бохир болгодог. Тиймээс үсээ ойр, ойрхон угаахгүй байя гэвэл үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн бага хэрэглээрэй.





.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)



.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
