Хүүхдүүдийн өсөлт хөгжлийн үед тулгамддаг нэг томоохон хирнээ далд байдаг асуудал бол өтгөн хаталт юм. Дэлхийн нийт хүүхдүүдийн 1-30% нь өтгөн хаталттай байдаг гэсэн судалгаа ч бий. Хооллолтын байдал, физиологийн онцлог болон сэтгэлзүйгээс шалтгаалдаг эмгэг мөн. Түүнчлэн шалтгаангүй өтгөн хаталт ч гэж байдаг. Ялангуяа бага насанд буюу дөнгөж өөрөө бааж шээж сурсныхаа дараа өтгөн хаталт илүүтэй тохиолдох нь бий.
Хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийн явцад энэ үеийг маш зөвөөр даван гарч чадвал ирээдүйд ямар сайн үр дүнгүүд гардаг
Энэ үед эцэг эхчүүдийн санаа зовж хүүхдийнхээ өтгөн хаталтын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч эхэлнэ. Тэдгээр нь зөв ч байдаг, буруу ч байдаг. Хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийн явцад энэ үеийг маш зөвөөр даван гарч чадвал ирээдүйд ямар сайн үр дүнгүүд гарч байдгийг өмнө нь дурдаж байсан билээ. Тухайлбал өөртөө итгэх итгэл, шантаршгүй тууштай байх зан чанартай болдог бол сэтгэл санаагаар гутрах, өөрийгөө дорд үзэх зэрэг сөрөг зан чанарууд бага тохиолддог байна.

Иймээс энэ бол далд байх бус харин ч ил байж зөвөөр шийдэж байх ёстой асуудал. Хэрэв долоо хоногт 3 ба түүнээс бага хүндэрдэг бол өтгөн хаталттай гэсэн үг. Энэ үед илрэх зовиурууд нь: өтгөнөө гадагшлуулж чадахгүй байх, гэдэс дүүрэх, хэвлийгээр хөндүүрлэх, дотор муухайрч хоолны дуршил буурахаас гадна шулуун гэдэсний амсар урагдаж цус гарах бохир орж үрэвсэх зэрэг хүндрэлд хүргэдэг аюултай.

Эмнэлгийн практикт өтгөн хаталтын эсрэг олон эмчилгээ болон аргууд байдаг. Туулга, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, өтгөнийг шингэрүүлэх гэх мэт эмүүдийг ашигладаг. Эдгээрт үр дүнгүй бол эмч механик аргаар өтгөнийг гаргаж авах арга хэмжээ авдаг.

Заавал эмнэлэгт хандахгүйгээр хүүхдийн өтгөн хаталтыг эмчилж болох энгийн аргууд бий. Өдөрт уух усны хэмжээг ихэсгэх, ширхэглэг хоол хүнс түлхүү хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хүндрэх хэрэгтэй үед нь цаг алдалгүй хүндрүүлж байх гэх мэт аргуудыг амьдралдаа хэвшүүлснээр өтгөн хаталтаас ангижирч болно. Үүний хажуугаар зарим сонирхолтой судалгаануудаас дурдахад, өтгөн хаталттай буюу долоо хоногт 3-аас доош удаа хүндэрдэг хүүхдүүдэд 12 долоо хоногийн турш өдөр бүр пробиотикийг нэмэлтээр өгснөөр долоо хоногт хүндрэх тоо нь 4 ба түүнээс их болж нэмэгдсэн эерэг үр дүн гарсан байдаг.

Мөн тогтмол хэрэглэснээр өтгөн хаталтаас сэргийлж байгааг харуулсан судалгаанууд ч бий. Хэрвээ таны хүүхдэд ч мөн энэ асуудал байдаг бол Gut Pro 7 буюу хүүхдэд зориулсан пробиотикийг өдөрт нэг удаа өглөө өлөн үед нэг уутыг усаар даруулж уулгаснаар та хүүхдээ өтгөн хаталтаас салгаж цаашид сэргийлж чадна.

Мэдээж пробиотикийн бусад ашиг тусуудаас дурдвал барагдахааргүй их бий. Сонирхолтой нь пробиотикийг түлхүү хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээг бууруулж турах үйл явцыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ






.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)



.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
