- Антиоксидант агуулсан шампунь хэрэглээрэй.
Үсний чинь будаг гарч, өнгө нь гараад байна уу? Тэгвэл антиоксидант агуулсан шампунь хэрэглээрэй. “ColorMotion+ Color Protection” үсний будаг хамгаалагч шампунь нь антиоксидант агуулсан байдаг ба чөлөөт радикал хамгаалах технологийг ашигладаг. Энэхүү хүчирхэг технологи нь уснаас металлыг капсулжуулж, будаг гараад байдаг гол хүчин зүйл болдог чөлөөт радикалыг багасгадаг. Зөв шампунь хэрэглэх нь үсний өнгийг хамгаалж, үсийг торгомсог, гялалзсан өнгөлөг болгох гол түлхүүр юм.

2. Үсний маскыг 7 хоног бүр хэрэглэж байгаарай

Жигд гялалзсан үсний өнгийг хадгалах гол арга нь сайн ангижруулагч, үсний маск хэрэглэхээс эхэлдэг. Арьсаа арчлахдаа долоо хоног тутам гүн арчилгаа хийдгийн нэгэн адил үсний маск, ангижруулагч хэрэглэснээр үсийг эрүүл болгож өнгийг нь тод байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үсний будаг хамгаалагч шампуниар угаасны дараа “Color Motion+ Moisturizing Color Reflection” ангижруулагчийг үсний дунд хэсгээс үзүүр хүртэл нь түрхэж угааснаар өнгө нь сэргэж, гялалзана. Долоо хоногт нэг удаа гүн арчилгаа хийх зорилгоор “Color Motion + Structure Mask” маскыг үснийхээ гэмтэлтэй болон үзүүр хэсэгт түрхэж өгч үсийг бэхжүүлж, зөөлрүүлж өгөхөд туслана.
3. Үсийг их түлэхгүй байх гэж хичээгээрэй.

Сэнс, хайч, индүү ашиглах нь үсийг эмзэг болгож хуурайшуулдаг. Үсний будаг түлэгдэж хуурайшсан үсэн дээр үндсэн өнгөнөөсөө цайрч, өнгө муутай болж ордог. “EIMI Thermal Image” хамгаалагч спрэй нь үсийг түлэгдэж хуурайшихаас хамгаалахаас гадна давхар тэжээл өгөх болно. Мөн та аль болох халааж хэрэглэдэг бүтээгдэхүүнээс зайлсхийж, үсийг өөрөөр нь хатаахыг хичээгээрэй. EIMI Ocean Spritz-ийг ашиглан үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэн долгион оруулах боломжтой.
4. Үснийхээ үзүүрийг тогтмол тайруулж байгаарай.
Жигд, эрүүл, өнгөлөг үстэй болоё гэвэл үсээ будуулахаас гадна тайралтыг тогтмол хийлгээрэй. Үсний салаалсан үзүүрүүд нь үсний будгийг үсэнд зохих ёсоор нь шингээж, нэвтрүүлдэггүй. Тиймээс будуулахын өмнө үсний үзүүрээ тайруулснаар будаг үсэнд сайн орж нэвчих суурийг тавьж өгч байгаа юм.
5. Үсээ будахын өмнө бэлдээрэй.

Үсээ будуулахын өмнө хуйхны бохирдлыг арилгахын тулд хэд хоногийн өмнө хуйх цэвэрлэгч шампунь хэрэглээрэй. Хуйхнаас ялгардаг тос нь будах явцад хуйхны арьсыг хамгаалдаг тул үсээ будуулах өдрөө үсээ угаахгүй байвал сайн. “INVIGO Aqua Pure Purifying Shampoo” цэвэрлэгч шампунь нь хуйхыг цэвэрхэн болгож шинээр будуулахад үсийг бэлэн болгож өгнө.
6. Будалтын өмнөх эмчилгээг хийгээрэй.
Ихэнх тохиолдолд үсний хамгаалагч бүрхүүл сийрэгжсэн байдаг ба үүнээс үүдэн будсаны дараа жигд бус өнгө ордог. Үүнд зориулж ColorMotion+ Pre-coloration Treatment үс будалтын өмнө хэрэглэх эмчилгээний бүтээгдэхүүнийг үсээ хатаах үедээ үснийхээ хамгийн гэмтсэн, сүвэрхэг хэсгүүдэд түрхэж өгнө. Дараа нь будахаасаа өмнө сайтар шингээхийн тулд сэнсээр хатаана. Үр дүнд нь үс зөөлөрч, гялалзаж үсний будгийг жигд түрхэхэд яг тохиромжтой болсон байна.
7. Wellaplex-ийг сонго
Эмзэг мэдрэмтгий үстэй бол Wellaplex-ийг хэрэглээд үзээрэй. Ялангуяа үсийг цайруулахаар төлөвлөж байгаа бол нэн чухал хэрэгтэй. Ямар ч төрлийн үсэнд эрүүл харагдахад туслана. Wellaplex-ийн найрлага нь үсний ширхэг бүрийг бэхжүүлж, гэмтлийг багасгана. Wellaplex-ийг бүх цайруулах үйлчилгээнд гэмтлийг багасгах зорилгоор ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ таны үс өмнөх будалтуудаас болж гэмтсэн бол та Wellaplex-ийг үсний будагтай хольж хэрэглэж болно.
8. Бор өнгөтэй үсийг хэрхэн арчлах вэ?
Будагтай үс өдөр тутмын угаалт болон гаднах орчны нөлөөнөөс болж будуулснаас хэдэн долоо хоногийн дараа өнгө нь онцгүй харагдаж эхэлдэг. Цайвар бор болон бараан бор үсэнд гялалзуулах эмчилгээ хийж өгөөрэй. “Koleston Perfect”, “Welloxon Perfect” бүтээгдэхүүнийг ашиглаж мөн “INVIGO Color Service Post Color Treatment”- будалтын дараах эмчилгээг хийж гялалзсан өнгөлөг үстэй болоорой.