Price section
94,000₮
Buy section
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Өдөрт 1–2 капсул хэрэглэнэ.
- Хоолны дараа ууна.
- Капсулыг зажилж бутлахгүй, бүтнээр нь усаар даруулж хэрэглэнэ.
- Тогтмол 1–3 сар хэрэглэвэл илүү үр дүнтэй.
- Эмчийн зөвлөмжийн дагуу тунг тохируулж хэрэглэнэ.
Зүрхний булчингийн шигдээсийн дахилтаас сэргийлэх, цусан дахь триглицеридын хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Нэг капсулд:
Омега-3-Хүчил – 1000мг (460мг эйкозапентаены хүчил (EPA), 380мг докозагексаены хүчил (DHA)
Хэрэв жирэмсэн, хөхүүл эсвэл цус шингэлэх эм хэрэглэж байгаа бол эмчтэй зөвлөнө.
Анхаарах: Бүтээгдэхүүнд орсон орц, найрлагаас харшилтай эсэхийг шалгана уу. Хэрэглэх явцад цочрол илэрвэл хэрэглэхээ зогсоож, мэргэжлийн эмчид хандана уу.
Ньюмакор бэлдмэлийг хэрэглэхийн өмнө цусан дахь өөх тосыг бууруулах тохирсон хоолны дэглэм барьсан байх ба уг хоолны дэглэмээ бэлдмэлийн эмчилгээний турш үргэлжлүүлнэ. Хоол боловсруулах замын хямрал үүсэхээс сэргийлэхийн тулд бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэнэ. Зүрхний булчингийн шигдээсийн дахилтаас сэргийлэх зорилгоор өдөрт 1 капсул ууж хэрэглэнэ. Цусан дахь триглицеридын түвшин ихэссэн өвчтөнд: Эмчилгээний эхлэх тун нь өдөрт 2 капсул уух ба шаардлагатай тохиолдолд бэлдмэлийн тунг хоногт 4 хүртэл ихэсгэж болно.



