Price section
Үнэ
68,000₮
Buy section
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- ALT /аланин трансфераза/ ихэссэн архаг гепатитын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн эмийн хамааралт трансаминазагийн түвшин ихэссэн гепатитын үед хэрэглэнэ.
- Архаг элэгний өвчин хурц эсвэл архаг гепатитын шалтгаант цусны сийвэн дэх аминотрансферазагийн түвшин бууруулах зорилгоор хэрэглэнэ.
- Бидика шахмалыг элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх , дархлалыг дэмжихэд ,
- Элэгний гепатитаас шаталсан элэг өвдөх, хоолны дуршил буурах , бөөлжис зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
- Бидика шахмалын найрлага дах бифенилдиметилдикарбоксилат нь Fructus Schizandrae –аас гарган авсан Schizandrin C –ийн нийлэг аналог юм . Энэ нь химийн болон вирусын шалтгаант элэгний эсийн гэмтэлийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.
- Насанд хүрсэн хүн: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ
- Эмчиийн зааврын дагуу эмийн тунг ихэсгэж болно
- Элэгний цирроз болон архаг идэвхтэй гепатиттай өвчтэнүүд болгоомжтой хэрэглэнэ.
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй
- Бага насны хүүхдэд тунг багасган хэрэглэнэ.
- Өндөр настанд тунг багасган хэрэглэнэ. Учир нь физиологийн үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн байдаг.
- Энэ эмийг хэрэглэж байхад зарим өвчтэнүүдэд /ALT—ийн хэмжээ нь ихэссэн/ эмээ уухаа зогсоосны дараа АЛТ-ийн хэмжээ ихэсэж болно. Гэвч энэ нь эмээ дахин ууж эхлэхэд буурна.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Сэрүүн газар гэрлээс хамгаалан хадгална.
- Андуурахаас болгоомжлон гаднах савлагааг нь өөрчилж болохгүй
- Хэрэв ам цангах, бөөлжис цутгах , тууралт гарах зэрэг шинж тэмдэг өвчтөнд илэрвэл хэт мэдрэгшилийн эсрэг бэлдмэлийг хамт хэрэглэнэ.
- Хэрэв түр зуурын шарлалт тохиолдвол эмээ уухаа зогсоох, эсвэл эмчийн зөвлөмжийн дагуу үндсэн эмчилгээтэй хамт хэрэглэнэ.
- Ховор тохиолдолд бөөлжих, хэвлий томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь удалгүй аяндаа арилна.
Энэхүү эмийг зөвхөн эмчийн жороор олгоно. Та захиалга хийхийн өмнө хүчинтэй жорын зургаа манай Facebook хуудас руу илгээнэ үү.
Идэвхтэй найрлага: Бифенил диметил дикарбоксалат
Идэвхгүй найрлага: Лактоз, бичилталстат, цардуулын глюколат, магнийн стеарат, тальк
Болгоомжлол:
Анхааруулга:
Хориглох заалт: Одоогоор илрээгүй
Гаж нөлөө:
Эмийн харилцан үйлчлэл:
Бидика шахмалыг инозинтой хамт хэрэглэхэд ALT-ийн хэмжээ буурдаг.


