Үс арчилгаанд липид яагаад чухал вэ?

cody

Удаан хугацааны туршид нарны туяанд зогсох, сэнс, индүүгээр хатааж янзлах, хими хийлгэх, буруу арчилгаа гэхчлэн олон шалтгааны улмаас үс гэмтэн гундаж, эрүүл гялалзсан байдлаа алддаг.

Зөөлөн эсвэл ширүүн бүтэцтэй, өргөн эсвэл нарийн ширхэгтэй гээд аливаа үс эрүүл байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй. Мэдээж бид хүссэн үедээ салон зорин салаалсан үсээ хайчлаад хаячхаж болох ч эцсийн аргаа ашиглахаасаа өмнө “хямарсан” үсээ аврах өөр арга замыг туршиж үзэх нь зүйтэй. Энэ тохиолдолд System Professional брэндийн бүтээсэн үсний “гол материал” гэгддэг кератиныг бэхжүүлэх орц найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэж, өдөр тутмын энгийн арчилгаагаар эргээд үснийхээ уян хатан, бат бэх байдлыг эргүүлэн авч, гэмтсэн үсээ аврах боломжтой юм.

Үс арчилгаанд липид яагаад чухал вэ?

System Professional брэндийн мэргэжилтнүүд түрхэн зуур асуудлыг аргацаагаад өнгөрөх бус шинжлэх ухаан дээр тулгуурлан үсийг дотроос нь сэргээж, бүрэн эрүүлжүүлэх арга замыг олоход төвлөрөн ажилласаар ирсэн юм. Улмаар тэд липидийн тусламжтай кератин буюу үсний гол уургийг дотроос нь бэхжүүлдэг LipidCode Complex гэх тусгай технологийг боловсруулж, патентлан авчээ. Уг технологи нь байгалийн липидтэй яг ижил хоёр төрлийн липид агуулдаг бөгөөд үсийг дотроос нь бэхжүүлэн илүү зөөлөн, гялалзсан мөн 10 дахин бат бөх болгодгоороо онцлогтой.

“Төгс Арчилгаа Duo” багц

System Professional брэндийн зүгээс ямар ч төрлийн үсэнд хэрэглэхэд тохиромжтой, үсний угаас үзүүр хүртэл бүх шим тэжээлийг өгч, чийгшлийг нэмэгдүүлж, сэргээх хоёр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн “Төгс арчилгаа Duo” багцыг санал болгож байна.

Энэхүү багц нь заавал салонд очиж үйлчилгээ авах шаардлагагүйгээр ердөө хоёрхон нэмэлт бүтээгдэхүүн ашиглан үсийг өдөр тутамд бүрэн төгс арчилж, гялалзсан, бат бөх болгож чадах тул цаг заваа хэмнэх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой юм. Мөн хуйхны чийгийг сайжруулж, тэнцвэрийг нь хадгалснаар үсний эрүүл байдал, гоо үзэсгэлэнг ерөнхийд нь мэдэгдэхүйц сэргээж өгнө. 

 Luxe Oil

           Арган, жожоба болон бүйлсний тос агуулсан эликсир нь кератиныг хамгаалж, үсийг дотроос нь төлжүүлэн эрүүл, гялалзсан болгоно. Мөн сэнс, хамгаалахаас гадна асар хөнгөн бүтэцтэй учир маш нарийн ширхэгтэй, хамгийн шингэн үсэнд ч тохиромжтой.

Хэрэглэх заавар

Нойтон үсэн дээр 4-5 цацалтаар түрхэн араас нь сэнсээр хатааж болно. Эсвэл өдөр тутмын арчилгааны бүх үе шатлалынхаа дараа алган дээрээ 4-5 цацалт аван хуурай үснийхээ үзүүрт түрхэнэ.

Alpha Energy

Ниацинамид, кофеин, байгалийн гаралтай липид, B аминдэм зэрэг идэвхт бодис агуулсан хуйх болон үсний бүтцийн эрүүл байдлыг дэмжих зориулалттай сэргээгч. Хуйхны чийгийн тэнцвэрийг сайжруулж цаашлаад үсний бүтцэд үүссэн гэмтлийг дотроос нь эмчилнэ. Түүнчлэн үсний уг руу шим тэжээл өгч, үсний “hydrolipidic” хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлнэ. Ингэснээр үс илүү өтгөн харагдаж, уян хатан, торгомсог болно. Хөнгөн бүтэцтэй тул үсний ширхгийг барьцалдуулж, бөөгнөрүүлэхгүй гэдгээрээ давуу талтай.

Хэрэглэх заавар: Үсээ 3-4 хэсэгт хувааж, хэсэг бүрд 3-4 цацалтыг угаас үзүүр хүртэл жигд түрхэнэ. Хэрэглэсний дараа усаар зайлах шаардлагагүй.

Эх сурвалж : https://www.buro247.mn/beauty/news/system-professional-er-l-gyalalzsan-bat-b-kh-stei-bolokh-khoyor-alkham.html

Нүүр
Хайх
Дэлгүүр
Хямдрал
Бүртгэл