Туршиж үзэх холографик өнгө

cody

Лусын дагина мэт, толь шиг гэрэлтсэн өнгөлөг дүр төрхийг бүрдүүлэхийг хүссэн үйлчлүүлэгчдийнхээ хүслийг хэрхэн биедүүлэх санааг эндээс аваарай.                                              

Холографик болон энгийн солонгон будалтын ялгаа

Гаргаж байгаа өнгөний хувьд төстэй хэдий ч энэ 2 тренд нь дараах 2 шинжээр ялгарна:

·       Туяа өнгөний зөөлөн байдал: Солонгын өнгө гэрлийн хугарлаас үүссэн тод өнгүүд байдаг бол холографик өнгөнд тод эрчимтэй биш харин эсрэгээрээ зөөлөн пастел туяа давамгайлдаг.

·       Өнгө тавилт: Ихэвчлэн 2 өөр өнгийн туяа зах хэсгээрээ хоорондоо давхарлагдаж, бие биенээ сарниулсан мэт эффекттэй байна.   

 Холографик өнгө гаргах 3 алхам

1. Хангалттай цайруулахаас бүү татгалз

Төрөлхийн цайвар үсэн дээр л холографик өнгө гаргах боломжтой гэж бодож байвал төрөлхийн бараан үсэн дээр ч боломжтой шүү. Мөс мэт мөнгөлөг саарал, зэсэн цайвар байсан ч хийх боломж үргэлж байдаг. Хэрэв таны үс цайруулалтын дараа дулаан туяатай хэвээр байвал цайруулалтыг дахин хийхийг зөвлөж байна.

2. Зөв будгаа сонго

Сайн мэдээ: Wella будгийн сонголт маш өргөн тул бүх төрлийн пастел туяаг гаргах боломжтой.

Color Fresh CREATE: Бүх өнгөний сонголт нь тод өнгө өгөх ба  Tomorrow Clear нэртэй төрөл нь тод өнгийг шингэлж сулруулна.

3. Өнгөө өөрөө бүтээх

Холографик туяа нь ихэвчлэн шар, ягаан, цэнхэр, ногоон, үзмэн ягаан гэх мэт өнгөөс бүрддэг тул өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан гаргаж авах боломжтой. Ойролцоо бүлгийн өнгийг зэргэлдээ байршилд будаж өгөх нь илүү үзэмжтэй харагдуулна.

Туршиж үзэх холографик өнгө

Цайруулалттай үсэн дээр пастел сор тавих

Color Fresh CREATE будгийн Nu-Dist Pink, Super Petrol + Tomorrow Clear, Pure Violet + Tomorrow Clear болон Color Touch 10/01 өнгийг ашиглан гаргасан байдал

НҮҮРИЙГ “ЖААЗЛАСАН” ХОЛОГРАФИК БУДАЛТ

Color Fresh CREATE будгийг доорхи төрлүүдийг ашиглан гаргасан байна.

Pink: High Magenta + Tomorrow Clear

Blue: New Blue + Tomorrow Clear

Purple: Ultra Purple + High Magenta + Tomorrow Clear

OPAL COLORS THROUGH A PLATINUM BLONDE BOB

Color Fresh CREATE ашигласан будгууд:

Purple: Pure Violet + Tomorrow Clear, 

Green: Neverseen Green + Super Petrol + Tomorrow Clear 

Pastel Pink: Nu-Dist Pink + Tomorrow Clear

Peachy Pink: Nu-Dist Pink + Hyper Coral + Tomorrow Clear

Бараан үсэн дээр холографик өнгө өгөх

Урьдчилан сайтар цайруулсан үсэн дээр Color Fresh CREATE будгийг дараах байдлаар ашиглаж болно

Blue Violet: Pure Violet + Tomorrow Clear

Pink Purple: High Magenta + Ultra Purple + Tomorrow Clear

Pure Purple: Ultra Purple + Tomorrow Clear.

Холографик өнгийг хадгалах нь

1. металлаас хамгаалах

Үсэн дэх металл бидний амьсгалж буй агаартай исэлдэн үсний өнгийг гандуулдаг тул арчилгаа маш чухал шүү. Тиймээс антиоксидант үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох нь зайлшгүй юм. Энэ тохиолдолд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн Wella- Color Motion байх болно.

2. Гялалзсан байлгах

Үсний өнгөний гэрэл ойлгох чадварыг аль болох өндөр байлгахад анхаарах хэрэгтэй. Тиймээс гялалзах чадварыг дэмжих үсний цацлага зэргийг ашиглахыг зөвлөнө.

3. Туяаг нь тогтмол сэргээх

Ойролцоогоор 6 долоо хоног тутамд мэргэжлийн салонд пастел өнгөө сэргээлгэн будуулж байх нь чухал байна.

Source https://blog.wella.com/us/holographic-hair-color-ideas-and-formulas

Нүүр
Хайх
Дэлгүүр
Хямдрал
Бүртгэл