Тогтвортой хөгжил

cody

                      Тогтвортой хөгжил

Бид Монголынхоо зах зээлд Мэргэжлийн үс арчилгаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний салбарын чиг хандлагын тренд тогтоогч байх, алсын хараатайгаа нийцүүлэн хэрэглэгч, харилцагчдаа өөрсдийгөө болон гэр бүлээ өвчлөлөөс сэргийлж, wellbeing буюу эрүүл амьдралын хэв маягаа хадгалах, илүү сайжруулахад нь нөлөө үзүүлэх зорилгоор тодорхой контентууд хүргэх, дэлхийн стандарт, орчин үеийн шинжлэх ухааны ололтуудыг шингээсэн чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнийг нийлүүлж, зохистой хэрэглээний мэдлэг олгоход чиглэн ажилладаг.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улс орон бүр өөрсдийн зүгээс бий болгож буй нөлөөллөө бууруулахад анхаарч маш их анхаарч буй асуудлуудын нэг нь хог хаягдал болоод байна.

Энэ асуудлынхүрээнд хаягдлаа Reduce хийх буюу бууруулах, Reuse хийх буюу дахин ашиглахыг дэмжих, Recycle хийх буюу дахин боловсруулах боломжтой савлагааг дэмжих чиглэл рүү томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна.

Импортлогч компанийн хувьд байгаль орчинд бий болгох гол нөлөө маань бүтээгдэхүүний савлагааны хаягдал байгаа юм.

Тиймээс бид Тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс 2020 оноос эхлэн Байгаль орчин, Нийгэм, Засаглалын улирал бүрийн тайлагналтай болсон ба Байгаль орчны ажлын хүрээнд өөрсдийн борлуулсан бүтээгдэхүүний дахин боловсруулах боломжтой савыг эргүүлэн авч, дахин боловсруулах үйлдвэрт өгөх ажлыг хэрэгжүүлж, жил бүр зорилтоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

Уг ажлыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд буюу ажилтан, нийлүүлэгч, худалдан авагч, харилцагч бүх талуудын оролцоо чухал учир хог хаягдлын менежментийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд эерэг нөлөөлөл үзүүлэх ажлуудаа илүү чамбайруулснаар урт хугацаандаа эргүүлэн авах хэмжээгээ хамаагүй илүү өсгөхөөр зорьж байна.

Нүүр
Хайх
Дэлгүүр
Хямдрал
Бүртгэл